Дараа тооцооны гэрээ
Гэрболз ХХК · Байгууллагын харилцагчид

Байгууллагын мэдээлэл

Талбаруудыг бөглөхөд баруун талд гэрээний драфт автоматаар үүснэ. Гэрээний нөхцөлийг Гэрболз ХХК тогтоосон бөгөөд харилцагч зөвхөн өөрийн мэдээллийг оруулна.

Төлбөрийн хугацаа: хоног
Зээлийн хязгаар: ₮
Алданги: өдөрт % (дээд тал нь 50%)
Гэрээний дугаар:

Худалдан авагч

Нягтлан бодогч (тооцооны хариуцагч)

Нэхэмжлэх, тооцоо нийлсэн акт, төлбөрийн сануулгыг энэ хүнд илгээнэ. Хоосон бол дээрх төлөөлөгчид илгээнэ.

Баталгаа гаргагч

Захирал/эзэмшигч төлбөрийн үүргийг хамтран хариуцна (7-р зүйл). Заавал биш боловч зээлийн хязгаар 1,000,000₮-өөс дээш бол шаардлагатай. Батлан даалт цаасан хувь дээр гарын үсэг зурснаар хүчинтэй болно.

Гарын үсэг, баримт

Гарын үсгээ хулгана эсвэл хуруугаараа зурна. Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, тамгатай хуудсаа зураг/PDF-ээр хавсаргаж болно (5 хүртэл файл).

Энд зурна уу

ДАРАА ТООЦООТОЙ ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ

№

Улаанбаатар хот
НИЙЛҮҮЛЭГЧГэрболз ХХК
Регистрийн дугаар:
Хаяг:
Төлөөлөх: Гүйцэтгэх захирал Д.Болорцэцэг
Утас: 8804-9099, 9907-9099
И-мэйл: gerbolz.llc@gmail.com
Данс: Голомт банк 1415107853 (Гэрболз ХХК)
ХУДАЛДАН АВАГЧ
Регистрийн дугаар:
Хаяг:
Төлөөлөх:
Утас:
И-мэйл:
Хүлээн авах хаяг:
Нягтлан бодогч:

(цаашид тус тусад нь «Тал», хамтад нь «Талууд» гэх) дор дурдсан нөхцөлөөр энэхүү гэрээг байгуулав.

1. Гэрээний зүйл

  1. 1.1.Нийлүүлэгч нь сав баглаа боодол, нэг удаагийн хэрэгсэл болон бусад барааг («Бараа») Худалдан авагчийн захиалгаар нийлүүлэх, Худалдан авагч нь Барааг хүлээн авч, төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацаа, нөхцөлөөр төлөх харилцааг зохицуулна.
  2. 1.2.Захиалгыг shoply.mn сайт, утас, Viber, и-мэйлээр өгнө. Захиалга бүрийн нэр төрөл, тоо хэмжээ, үнийг Нийлүүлэгчийн падаан/и-баримт, нэхэмжлэхээр баталгаажуулна.

2. Үндсэн нөхцөл

Төлбөрийн хугацааБараа хүлээн авснаас хойш хоногийн дотор
Зээлийн хязгаарНэг үеийн хамгийн их үлдэгдэл: ₮
АлдангиХугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй дүнгийн % (нийт дүн төлөгдөөгүй дүнгийн 50%-иас хэтрэхгүй)
Тооцоо нийлэхСар бүрийн 1–5-ны өдөр, тооцоо нийлсэн актаар
Гэрээний хугацаа-өөс 1 жил, автоматаар сунгагдана

3. Хүргэлт, хүлээн авалт

  1. 3.1.Барааг Худалдан авагчийн заасан хаягт хүргэх эсвэл Нийлүүлэгчийн салбараас олгоно. 300,000₮-өөс дээш захиалгын хүргэлт Улаанбаатар хотод үнэгүй, доош бол хүргэлтийн тарифаар.
  2. 3.2.Худалдан авагч Барааг хүлээн авахдаа тоо, чанарыг шалгаж падаанд гарын үсэг зурна. Тоо, чанарын гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ; энэ хугацаанд гомдол ирүүлээгүй бол Барааг бүрэн хүлээн авсанд тооцно.
  3. 3.3.Барааны өмчлөх эрх төлбөр бүрэн төлөгдсөнөөр Худалдан авагчид шилжинэ.

4. Үнэ, төлбөр

  1. 4.1.Барааны үнийг нийлүүлэх өдрийн Нийлүүлэгчийн үнийн жагсаалтаар (shoply.mn) тогтооно. Үнэд НӨАТ багтсан бөгөөд Нийлүүлэгч и-баримт/НӨАТ-ын падааныг Барааг хүлээлгэн өгөх үед олгоно.
  2. 4.2.Худалдан авагч захиалга бүрийн төлбөрийг Барааг хүлээн авснаас хойш 2-р зүйлд заасан хугацаанд Нийлүүлэгчийн дансанд шилжүүлнэ. Гүйлгээний утгад байгууллагын нэр, нэхэмжлэхийн дугаарыг бичнэ.
  3. 4.3.Худалдан авагчийн төлөгдөөгүй нийт үлдэгдэл зээлийн хязгаараас хэтэрсэн, эсвэл хугацаа хэтэрсэн үлдэгдэлтэй байх үед Нийлүүлэгч шинэ захиалгыг зөвхөн урьдчилгаа төлбөрөөр гүйцэтгэх эрхтэй.
  4. 4.4.Хувааж төлөх. Талууд тодорхой үлдэгдлийг хэсэгчлэн төлөх хуваарийг бичгээр (нэмэлт хэлцэл, эсвэл хоёр талын баталгаажуулсан Viber/и-мэйл харилцаа) тохирч болно. Хуваарийн аль нэг төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол үлдэгдлийг бүхэлд нь нэн даруй төлөх үүрэг үүснэ.
  5. 4.5.Төлбөрийг эхлээд алданги, дараа нь хамгийн эрт хугацаа нь хэтэрсэн нэхэмжлэхийн үндсэн дүнд тооцно.
  6. 4.6.Нийлүүлэгч Худалдан авагчийн төлбөрийн сахилга, захиалгын хэмжээнд үндэслэн зээлийн хязгаарыг бичгээр мэдэгдэж нэмэгдүүлэх, бууруулах эрхтэй.

5. Тооцоо нийлэх

  1. 5.1.Нийлүүлэгч сар бүрийн 1–5-ны өдөр тооцоо нийлсэн актыг Худалдан авагчид илгээнэ. Худалдан авагч ажлын 5 хоногийн дотор саналаа бичгээр ирүүлээгүй бол актыг зөвшөөрсөнд тооцно.
  2. 5.2.Талууд харилцан бичгээр тулгаж баталгаажуулсан үлдэгдлийг маргаангүй үлдэгдэл гэж үзнэ.

6. Хариуцлага

  1. 6.1.Худалдан авагч төлбөрийн хугацааг хэтрүүлбэл хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй дүнгийн хувийн алданги төлнө. Алдангийн нийт дүн төлөгдөөгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй (Иргэний хуулийн 232 дугаар зүйл). Алданги төлсөн нь үндсэн үүргээс чөлөөлөхгүй.
  2. 6.2.Төлбөр 30 хоногоос дээш хугацаагаар хэтэрвэл Нийлүүлэгч нийлүүлэлтийг зогсоох, гэрээг нэг талын санаачилгаар цуцлах, авлагыг шүүхээр гаргуулах эрхтэй. Авлага гаргуулахтай холбогдсон шүүхийн зардал, хуульчийн хөлсийг хуульд заасан хэмжээгээр Худалдан авагч хариуцна.
  3. 6.3.Нийлүүлэгч тохирсон хугацаанд Барааг нийлүүлээгүй бол хоцорсон захиалгын дүнгийн хэмжээгээр Худалдан авагчийн төлбөрийн хугацаа мөн хугацаагаар хойшилно.

7. Батлан даалт

  1. 7.1.Батлан даагч (РД: ) нь Худалдан авагчийн энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргийг (үндсэн дүн болон алданги, дээд тал нь зээлийн хязгаарын 150 хувьтай тэнцэх дүн) Худалдан авагч биелүүлээгүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр хамтран хариуцна.
  2. 7.2.Батлан даалт нь Батлан даагч энэхүү гэрээнд өөрийн гараар гарын үсэг зурж, иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргаснаар хүчин төгөлдөр болно. Цахим баталгаажуулалт нь батлан даалтыг орлохгүй.

8. Бусад

  1. 8.1.Гэрээ Талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болж, 2-р зүйлд заасан хугацаагаар үйлчилнэ. Аль нэг Тал дуусахаас 15 хоногийн өмнө бичгээр мэдэгдээгүй бол дараагийн 1 жилээр сунгагдана.
  2. 8.2.Аль ч Тал 15 хоногийн өмнө бичгээр мэдэгдэж гэрээг цуцалж болно. Гэрээ цуцлагдсан ч тухайн үеийн үлдэгдэл, алдангийг бүрэн төлөх үүрэг хэвээр үлдэнэ.
  3. 8.3.Гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бичгээр үйлдэж Талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Талуудын гэрээнд заасан утас, и-мэйл, Viber хаягаар илгээсэн мэдэгдлийг албан ёсны бичгийн мэдэгдэлд тооцно.
  4. 8.4.Маргааныг Талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэх бөгөөд эс зөвшилцвөл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ. Гэрээг монгол хэлээр, адил хүчинтэй 2 хувь үйлдэж, Тал бүр 1 хувийг хадгална.
  5. 8.5.Худалдан авагч shoply.mn/geree хуудсаар мэдээллээ бөглөж нөхцөлийг зөвшөөрч илгээснийг гэрээ байгуулах санал гэж үзэх бөгөөд Нийлүүлэгч эхний нийлүүлэлтийг хийснээр гэрээ хүчин төгөлдөр болно. Зээлийн хязгаар 1,000,000 төгрөг ба түүнээс дээш тохиолдолд Талууд гарын үсэг, тамгатай цаасан хувийг заавал солилцоно. Хуудсан дээр зурсан гарын үсэг, хавсаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэрэг баримт нь баталгаажуулалтын салшгүй хэсэг болж, огноо, цаг, IP хаягийн хамт хадгалагдана.
  6. 8.6.Гэрээнд Худалдан авагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгч захирал биш бол итгэмжлэл, Батлан даагчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргана.
  7. 8.7.Худалдан авагч болон Батлан даагч нь энэхүү гэрээг байгуулах, гүйцэтгэх, авлага барагдуулах зорилгоор өөрсдийн мэдээллийг (нэр, регистрийн дугаар, утас, хаяг) Нийлүүлэгч цуглуулж, хадгалж, боловсруулахыг Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу зөвшөөрч байна. Мэдээллийг гуравдагч этгээдэд зөвхөн хуульд заасан үндэслэлээр дамжуулна.

НИЙЛҮҮЛЭГЧ: Гэрболз ХХК

Гүйцэтгэх захирал

____________________ /Д.Болорцэцэг/

Тамга:

ХУДАЛДАН АВАГЧ:

____________________ //

Тамга:

БАТЛАН ДААГЧ: ____________________ //

Цахим баталгаажуулалт: хараахан баталгаажаагүй